泉久看板

泉久市場

Компанийн танилцуулга

Байгуулагдсанаас хойших 90 жилийн Изүкюүгийн чанар ба Изүкюү брэнд

Байгуулагдсанаас хойш “Загас”-ны чанараар ялгагдах багагүй цаг хугацааг Цүкижид өнгөрүүлсэн Изүкюүгийн бүтээгдэхүүн нь, Тоёосуд шинээр гарч ирсэн.
Манай компани нь одоогоор, уламжлалт “Бие даан хэрэгжүүлэх сэтгэл” болон үйл ажиллагааны урт удаан туршлагаар жигүүрлэн, 5 жилийн дараа, 10 жилийн дарааг харсан шинэ оролдлого туршилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид бүхэн бүрэн итгэлтэй байна. “Аливаа юмны цаг үе хойноос гүйцэж ирдэг” гэдэг.

Мэндчилгээ

Бие даан хэрэгжүүлэх сэтгэл болон урт удаан хугацааны туршлагаар жигүүрлэхэдээ харах чигийг алс хол руу

Изүкюү Шёкүхин ХК нь Шёовагийн 4 он буюу 1929 онд, өвөг эцэг Нимүра Кюүичи нь шинэ загасны бөөний худалдааны “Изүкюү”-г байгуулснаар эхлэл нь тавигдсан. Цаашлаад, Шёова, Хэйсэй, Рэйвагийн он тооллуудыг туулан, гадаад орчны эрс өөрчлөлтийн давлагааг даван туулсаар, чанараар ялгарах бүтээгдэхүүнийг нийгмийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж ирсэн. Одоогоор хиймэл оюун, IoT зэрэг технологийн үсрэнгүй хөгжлийн үзэгдэл болох тогтонгишсон зүйл хөдөлгөөн орон оволзог гарч ирэх мэт, олон аж үйлдвэрийн салбарын хил хязгааргүй болох үзэгдэл, нэгдэх үзэгдэл эрчимжиж байгаа бөгөөд, бид бүхэн Изүкюүд ч тэдгээр өөрчлөлтийн салхи нь нөлөөлөх нь гарцаагүй. Энэ мэт хийсвэр агаад бүдэг саарал орчинд 5 жилийн дараа, 10 жилийн дараахыг харсан шинэ үнэ цэнэ бүтээх хүч чадал шаардагдаж байна. Изүкюү нь удамшин өвлөгдөж ирсэн “Бие даан хэрэгжүүлэх сэтгэл” болон урт удаан хугацааны үйл ажиллагааны туршлагаар жигүүрлэн, шинэ оролдлого туршилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүний нэг нь худалдааны компанийн үйл ажиллагааны чадварын хөгжүүлэлт юм. Интернетийг ашигласан далайн агнуурын бүтээгдэхүүний борлуулалтыг орон даяар нэвтрүүлэх. Цаашлаад Ази, Америк, Далайн орнууд, Европ зэргийг зах зээлийн сегментээ болгох дэлхийд хамарсан борлуулалтын сувгийг өргөжүүлэх явдал юм. Бид цаашид ч хүсэл мөрөөдлөөрөө ирээдүйд оролдон туршиж үзэх компани хэвээр байхыг хүсэж байна.


Print(PDF:1.00MB)